Байгаль орчинНийгэмЭнэ сард
Малчны хот руу дайрсан буганаас галзуу өвчний шинж илэрчээ
Аймгийн мал эмнэлгийн үржлийн тасгаас илгээсэн шинжилгээгээр тухайн амьтан нь галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Иймээс сумын засаг даргын захирамжаар сумын эргэн тойрондох 10 км ын зайд 14 хоногийн хорио цээр тогтоож, тус бугатай ноцолдсон малчны нохойд болон бусад мал амьтныг вакцинжуулах ажлыг хийхээр болсон гэж тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм.