Байгаль орчинНийгэмЭнэ сард

Малчны хот руу дайрсан буганаас галзуу өвчний шинж илэрчээ

Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурч, малчны хот руу дайрсан тохиолдол гарч, тус сумын Сүүж багийн нутаг Индэртийн ам хэмээх газар өвөлжиж байсан малчны хотны хашаа, амбаар мөргөн, нохойтой ноцолдож байна гэх дуудлагыг сумын мал эмнэлгийн үржлийн тасагт өгсөн байна.

Аймгийн мал эмнэлгийн үржлийн тасгаас илгээсэн шинжилгээгээр тухайн амьтан нь галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Иймээс сумын засаг даргын захирамжаар сумын эргэн тойрондох 10 км ын зайд 14 хоногийн хорио цээр тогтоож, тус бугатай ноцолдсон малчны нохойд болон бусад мал амьтныг вакцинжуулах ажлыг хийхээр болсон гэж тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close