МАННийгэмУлс төр

Ж.Мөнхбат УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ыг тараах албан бичигт гишүүдийн газрын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Мөн Засгийн газрыг огцрох ёстой гэж мэдэгдлээ.

Тэрээр “Миний хэвлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэгийн биед халдсан хэрэг гарсан. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандахад хуулийн дагуу явах ёстой гэсэн зөвлөгөөг өгсөн. Ингээд хууль, шүүхэд хандаад байгаа. Энэ бүхэн эрх мэдэл албан тушаалын төлөөх зохион байгуулалттай арга хэмжээ гэж харж байна. Энэ хэргийг Ж.Мөнхбат өөрөө зохион байгуулсан гэж хардах нэгэн байна. Би зөвлөхийн толгой руу төмрөөр цохиод зогсож байх ёс суртахуунтай хүн биш” гэж энэ үеэр онцолж байв.

“ УИХ-ыг тараах тогтоолын төсөл дээр өнөөдрөөс гарын үсэг цуглуулж эхэллээ. Миний хөндөөд байгаа тогтоолын төсөл бол Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах тухай зөвшилцөх саналаас өөр хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл УИХ өөрөө тараах санал гаргаж, гарын үсэг цуглуулж байна гэж ойлгож болно. Ерөнхий сайд Засгийн газрын сайд нартаа хариуцлага тооцох чадамжгүй болсон гэж үзэж байна. Тэр байтугай Ерөнхий сайд УИХ, Засгийн газрыг тараах асуудлыг хөндөн тавьж, ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ” гэх мэт үймээн самуунд уриалсан мэдэгдэл хийсэн. Ингэж ард түмнийг өдөөн турхирч болохгүй.  УИХ-ыг тар гэж байгаа шалтгаан нь төрийн нэр хүнд унасан. Алдаа гаргасан сайд нарт Ерөнхий сайд хариуцлага тооцож чадахгүй юм байна. Хариуцлага алдсан хүмүүст томилсон субъект нь хариуцлага тооцож чадахгүй бол чадамжгүй УИХ болно. Тиймээс өнөөдрөөс эхлэн УИХ-ыг тараах бичигт гарын үсэг цуглуулж эхэллээ” гэдэг мэдээлийг өглөө.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close