НийгэмХууль эрх зүйЭнэ сард

Цагдаагийн нэр барьж, 400 гаруй иргэнийг залилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид нийт 500 орчим иргэнээс 80 сая орчим төгрөг залилан мэхэлж авсан н.Болор-Эрдэнэ гэгч этгээдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Сэжигтэн н.Болор-Эрдэнэ гэгч нь “lexus Nymka”, “Erdene Bileg” зэрэг файсбүүк хаяг хуурамчаар нээж, цагдаагийн алба хаагчийн албаны дүрэмт хувцастай гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцаж иргэдээс эхнэрийнхээ данс руу мөнгө шилжүүлэн авдаг байсан аж. Тэрээр энэхүү үйлдлээ 2017 оны тавдугаар сарын 1-нээс хойш байдлаар нийт 400 орчим иргэнийг энэ мэт үгээр хуурч, мэхэлж нийтдээ 80 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

н.Болор-Эрдэнэ гэгч этгээд нь 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж 156 дугаартай захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан. Мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр тус тус эрэн сурвалжлагдаж байхдаа ийнхүү дахин гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах явцад тогтоогдсон байна. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close