Нийгэм7 хоногУрлаг спорт

Б.Шаравын “Чингис хаан” дуурийг маргааш ДБЭТ-ын тайзнаа тоглоно

Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг маргааш 16:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Энэхүү хоёр бүлэг зургаан үзэгдэлт дуурийн анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр тоглож байжээ. Дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг байна.

Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.

Удирдаач Ж.Бүрэнбэх, найруулагч Л.Эрдэнэбулган, Зураач Ч.Гунгаасүх нар анх бүтээсэн болно.
Өнгөрсөн 53 дахь улиралд буюу 2016 оны зургаадугаар сард УГЗ Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаач Н.Туулайхүү ажиллажээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Saran
Saran
5 Жил

Yu be. Hoshin shogch Naidandorj duuriin nairuulagch bolsiim uu. Arai tegj alj bgam bish bieez

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close