Нийгэм7 хоногНийслэл

Бүх нийтийн амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш, нөгөөдөр бүх нийтийн амралт тохиож буй. Учир нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ сарын 8-ны пүрэв гарагт таарч байгаа юм. Мөн түүнчлэн энэ сарын 9-ний баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Тэгснээр энэ өдрийг 17-ны бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар болсон байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдөр энэ сарын 8, 9-нд бүх нийтээрээ амарч буй энэ өдрүүдэд Пүрэв, Баасан гаригт тохиож байгаа тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг. Иймд жолоочдыг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close