МАННийгэм7 хоногУлс төр

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх санал ирүүлжээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт албаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт гаргаад буй Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-ын даргад өнөөдөр өгсөн байна. Прокуророос ирсэн бичгийг хуулинд заасан хугацаагаар бол УИХ-аар 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой. Үдээс хойш уг асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлэг хуралдахаар болжээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан талаар мэдээлэл цацагдаж нэлээд шүүмжлэл дагуулж буй. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Хариуцлагаа хүлээж, сайдын албан тушаалаа өгнө” гэж мэдэгдсэн билээ. Мөн АТГ-аас ЖДҮХС-гийн захирал Ж.Төгсбилэг болон дөрвөн албан тушаалтанг саатуулан шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close