НийгэмЭнэ сардЭрүүл мэнд

Чанар, аюулгүй байдал нь алдагдсан эм бэлдмэлийг хурааж устгав

Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гаалийн газар, Эрүүл мэндийн газар хамтарсан ажлын хэсэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, үйлдвэрт савласан эмийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд жижиглэнгээр савлаж худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.

Зөрчил гаргасан найман аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчилтэй 90 төрлийн хоёр сая гаруй төгрөгний эм бэлдмэлийг хурааж, устгуулжээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close