МАННийгэм7 хоногУлс төр

ХХААХҮ-ийн дараагийн сайдад Г.Тэрбишдагва, Д.Тогтохсүрэн, Л.Элдэв-Очир нарын нэр яригдаж байна

МАН дотор ХХААХҮ-ийн дараагийн сайдын “марафон” эхэлжээ.  Албан бус эх сурвалжийн мэдээллээр ХХААХҮ-ийн дараагийн сайдын квот МАН-ын 33-ын бүлгийнх, тиймээс ч дараагийн сайдын “өрсөлдөөн” 33-ын бүлэгт явагдах болов уу гэсэн таамаг байгаа аж.

ХХААХҮ-ийн дараагийн сайдад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан нарын нэр яригдаж буй юм байна. Д.Тэрбишдагвын хувьд 2002-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын албан тушаалыг тус тус хашиж байсан туршлагатай юм. Л.Элдэв-Очирыг дараагийн сайд болно гэх яриа тарсан ч тэрээр сайд болохгүй гэдгээ намынхандаа хэлж, нэрээ татсан гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хувьд анх удаа сонгогдсон, олон улсын харилцааны мэргэжилтэй, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хувьд анх удаа сонгогдсон, хуульч мэргэжилтэй, гэхдээ төрийн албанд олон жил зүтгэсэн нэгэн. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close