Улс төр

Хатагтай доктор Урзула фон дер Лайн манай улсад айчиллаа

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Н.Энхболдын урилгаар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд  хатагтай доктор Урзула фон дер Лайн манай улсад айчиллаа. Түүнийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, Төрийн хүндэт харуул угтлаа.

Одоогоос арван жилийн тэртээ ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд ЦУ Гүйттэнбэрг манай улсад айчилж байсан бөгөөд түүнээс хойшхи  томоохон албан ёсны айлчлал болж байна. Хатагтай  Урзула фон дер Лайн 1958 оны 10 дугаар сарын 8 ны өдөр Бельгийн Вант улсад төрсөн, нөхөр 6 хүүхэдтэй. Эмч мэргэжилтэй, 45 наснаасаа Улс төрийн алба хаших болсон байна. ХБНГУ-ын Гэр бүл, эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн халамжийн сайд, 2013 оноос өнөөг хүртэл Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм байна.

Монгол Улс ХБНГУ-ын хооронд дахь дипломат харилцаа 1974 оноос эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн он жилүүдэд манай 2 улс иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаатайгаар өргөжин хөгжиж бүхий л салбарт нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн үед  ХБНГУ-аас багагүй дэмжлэг үзүүлж байсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалын эхэнд тэмдэглэн хэллээ.

Монгол Улс гадаад бодлогодоо тусгасан Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Европын  холбооны улсуудтай нээлттэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм. Тиймээс манай улсын хувьд Европын холбоон дахь хамгийн ойрын хамтын ажиллагаатай улс бол ХБНГУ зүй ёсоор ордог.

Харин манай 2 улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1993 оноос эрчимтэй хөгжиж өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах, ижил төстэй  байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

Үүний нэгэн тод илрэл бол 2009 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэрэг дайчидтай хамтран Исламын Бүгд найрамдах Афгинастан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” нэртэй олон үндэстний ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн явдал юм. Өнөөдөр ч мөн 2 улсын Цэргийн алба хаагчид Исламын Бүгд найрамдах Афганистан улсад мөр зэрэгцэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгаа юм.

Хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид дээрхи ажиллагаанд олон жилийн хугацаанд хамтран үүрэг гүйцэтгэж ирсэнд дэмжлэг үзүүлэн  ХБНГУ-ын атлан хамгаалах яам, Монгол Улсын батлан хамгаалах яам хоорондын  тохиролцоонд оруулах талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг ХБНГУ-д албан ёсны айлчлал хийх үеэр гарын үсэг зурсан байна.

Хамтарсан Энхийг дэмжих  ажиллагаанд оролцох хугацаа энэ жил дуусгавар болох ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хугацааг сунгах шийд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ сайд Урзула фон дер Лайн тэмдэглэн хэллээ. Айчллалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайныг хүлээн авч уулзсан. Уулзалтаар ХБНГУ нь ардчилсан, хүмүүнлэг нийгмийг бэхжүүлэх болон улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт Монгол Улстай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ. ХБНГУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яам монгол цэргийн боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэн, техник, материал хэрэгслийн  буцалтгүй тусламж үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээд цаашид Монгол Улсын батлан хамгаалах салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллах болно гэдгээ онцлон хэлж байлаа.

Хатагтай Урзула фон дер Лайн УИХ-ын эмэгтэй гишүүдийн зөвлөлийн төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, З.Нарантуяа, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг нартай уулзан харилцан туршлага хуваалцан санал бодлоо нээлттэй илэрхийлсэн юм. Мөн УИХ дахь Монгол Германы Парламентийн бүлгэмийн дарга О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Л.Болд, Б.Ундармаа, Б.Бат-Эрдэнэ нарын  гишүүдтэй уулзсанаар Урзула фон дер Лайн сайдын энэ өдрийн айлчлал Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зочилсоноор үргэжиллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close