Focus

Хүүхдэд гар хүрэх нь зөв үү?

100% дээд боловсролтой 2~5 насны хүүхэдтэй 124 эцэг эхээс “Та хүүхдэдээ гар хүрдэг үү” гэсэн асуулгыг хийж үзэхэд тэдний 72% нь ТИЙМ ээ заримдаа, 28% нь ҮГҮЙ гэсэн хариултыг өгсөн байна.

Бид ээж аавдаа зодуулж л өссөн буруудсан юм алга, Монгол хүнд алганы амт хэрэгтэй гэх.. ☝Гэтэл анхаараарай ээж аавуудаа. Таны өссөн орчин, идэж ууж байсан хүнс, үзэж хардаг байсан нэвтрүүлэг, найз нөхдийн холбоо гээд бүгд тэс ондоогоор хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийгээ дагаад хүүхдийн сэтгэлзүй, аливааг хүлээж авах хандлага асар өөр болсонг л ойлго.

💧 Хүүхэд бурууг хийсэн үед яагаад буруу болохыг нь тайлбарла, хүүхэд санаатай бурууг хийдэггүй. Та түргэн авираар гар хүрснээр хүүхэд та хоёрын хоорондох итгэлцлийг үгүй хийдэг. Хүүхдэд “Хайртай хайртай гэдэг байж зодож байна, худлаа байх нь!, хайртай хүмүүстээ гар хүрч болдог байх нь, өөрөөсөө дүү болон дорд хүмүүсийг зодож байж аргандаа оруулдаг байх нь” гэсэн ойлголт л хамгийн түрүүнд буудаг. Сэтгэлд нь хоногшин үлддэг.

💧Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Сул дорой, олон нийтийн дунд өөрийгөө илэрхийлэх чадвар сул болдог.

💧 Хүүхэд заль мэх зохион хэлэх, хулгай хийх, дүүгээ, найзуудаа дээрэлхэх, цохих, өөрөөсөө сул дорой нэгнийг өдөж хоргоож зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог.

💧 Хүүхэд зөвхөн томчууд өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог, бусад үед дураараа авирладаг сөрөг хандлагатай болдог

💧 Хүүхдүүд дийлэнхдээ шинийг эрэлхийлж судалж танин мэдэхүйн ертөнцөөр аялах үедээ БҮТЭЛГҮЙТЭЖ буруу зүйл хийлээ гэж аав ээждээ загнуулж, шийтгүүлэхэд хүрдэг. (Ханан дээр эрээчих, 00 цаас хөвөх, гал тогоо сүйтгэх гэх мэт) Зарим үед таны анхааралыг татах гэсэндээ, хайрыг хүссэндээ элдвийг санаалчилдаг нь бас л БҮТЭЛГҮЙТЭЛд хүргэдэг.

❗Бага насандаа гэр бүлдээ алганы амт үзэж өссөн хүүхэд насанд хүрээд нөхрийн, эхнэрийн, бусдын хүчирхийлэлд хэт хүлээцтэй, энэ нь байх ёстой зүйл би л тэсэх ёстой хэмээн хүлээж авдаг болох хандлагатайгаараа ХАМГИЙН ХОХИРОЛТОЙ ЮМ.

🌟 Хүүхдэд том дуугарч, цохиж, зодох нь тэдний БУРУУ ҮЙЛДЭЛ-ийг тухайн үедээ зогсоож болох цаг зуурын л арга юм. Гэхдээ тэдэнд яагаад зөв, яагаад буруу болохыг нь учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийн урмыг хугалж итгэлийг мохоохгүй, ирээдүйг нь СҮҮДЭРлүүлэхгүй хамгийн зөв алхам шүү.

☝ Бид дийлэнхдээ өөрсдөө стресс ихтэй үедээ хүүхдэдээ гар хүрчихээд байгаагаа анзаараарай.

Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Улсын их сургуулийн Боловсролын Ухааны Магистр, Сэтгэл Судлалын докторант)

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

11 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 Жил

Гар хүрэхээс илүү үглэж янших нь илүү хортой. Жинхэнэ өөртөө итгэх итгэлгүй болгодог гэж бодож бна

Зочин
Зочин
5 Жил

Bid udur ireh bolgond umnuhuu ugiusgeed ene chuni saihan ireedui yu

Зочин
Зочин
5 Жил

иргэн тэнэг хүн Үр хүүхдэд ээ гар хүрнэ өөрөө жаахан хүүхэд байгаагүй юм шиг өөрөө та хэрэг тарьж сахилаггүйтэж байгаагүй юм шиг битгий тэгж гар хүрвэл яах уу энэ тэр… Цааш унших

aaaa
aaaa
5 Жил

Bitgii hutsaa…alganii amt uzeed buruutsan yum algal baina.kdkk bii oyutan aaviin alganii amt ch haaya zugeer baidag yum chigee bie hungutuud l

zochin
zochin
5 Жил

iim niitelel bichsen setguulchid handaj helhed zugeer yopon oronoos jishee avaad huuheduudee tgj l humuujuul manai mongoliin ireedui bolson huuheduud uneheer ih zahaa aldsan uhamsar n doroitchison yagad gevel manai… Цааш унших

Зочин
Зочин
5 Жил

yag unen bichjee. Aab eekuud uursduu stresstsen uyedee tuuniigee huurhii huuhduuddee gargadag.

Зочин
Зочин
Reply to  Зочин
5 Жил

Бодлогоор хүрдэг болохоос чам шиг хоосон толгойлж хүрвэл хүчирхийлэл шүү

Зочин
Зочин
5 Жил

mash buruu.huchirhiileliin argaar huuhhdee hun bolgono,humuujuulchine gej bgueee. tuhain uedee ugendee oruulchlaa gej enduureg hereggui. bagaasaa setgelzuin dogoldoltoi bolno. mongolchuudiin “alganii amt uzuuleh heregtei,zoduulj usluu geed buruudsan yum alga” geed… Цааш унших

Зочин
Зочин
5 Жил

Ter chin huuhed shuu. Alivaa asuudliig buren guitsed oilgoh uhaan suugaagui. Tiimees huleetstei handaj sain tailbarlaj oilguulah. huuhded gar hurch bolohgui.

Зочин
Зочин
5 Жил

Тааруухан арга. Шуурхай түргэн сануулга болдогч. Ирээдүйд худалч, хуурмаг, харгис болгох магадлалтай…Урам, итгэлийг мохоохгүй байх арга олох, Бид өөрсдийгөө яавал дээр гэдгийг мэднэ шүү дээ.

Зочин
Зочин
5 Жил

Алганы амт гэдэг юм заавал байх ёстой Эрхэм солонгос боловсролтой Монгол нэртэй докранта. Уманд учир суманд занги гэдэг үгийг өвгөд дээдэс зөв ашиглаж байсан байж магад. Өөрөөр хэлбэл хүүхдийнхэ зан… Цааш унших

Back to top button
11
0
Would love your thoughts, please comment.x
Close