НийгэмНийслэл

Хан-Уул дүүрэг шилдэгээр шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо- Миний гудамж” аяныг зохион байгуулахаар баталсан юм.

Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилсэн. Аяны шилдгүүдийг өнөөдөр тодруулж, шагналыг гардууллаа.

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан байна.

Шилдэг дүүргээр Хан-Уул шалгарч, Налайх, Багануур дүүргүүд удаалсан байна. Харин орон сууц хорооллын шилдэг аж ахуйн нэгжээр “Гоёо” ХХК, Сити их сургууль, “Багануур” ХК-иуд шалгарсан бол гэр хороолол дундах шилдэг тохижолттой аж  ахуйн нэгжээр “Сайн номун” хийд, “Арвайн үндэс” ХХК, “Авто шил” ХХК-иуд тус тус шалгарчээ.

 

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close