НийгэмБайгаль орчин

Баянзүрх хайрханы өвөрт мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар Зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ.

Иймд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үндэсний өдрийг ирэх Бямба гарагт зохион байгуулахаар болжээ.

Мод тарих үндэсний өдрийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтсийн албан хаагчид Баянзүрх хайрханы өвөрт мод, бут, сөөг тарих ажлыг зохион байгуулах гэж байгаа аж. Иймээс мод тарих аянд тус дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байгаа талаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. Мөн энэ өдрийн хүрээнд тус дүүргийн ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарих юм байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close