ОХУЭрүүл мэндFocus

П.Н.Шастины хөшөөнд цэцэг өргөх ёслол болов

Яг 100 жилийн өмнө П. Н. #Шастин Монгол улсын анхны улсын эмнэлэгийг байгуулж, улмаар улсын хэмжээний орчин үеийн эрүүл мэндийн тогтолцооны суурийг тавьж байсан түүхтэй. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан Улсын 3 дугаар төв эмнэлгийн өмнө байрлах Зөвлөлтийн нэрт эмч Павл Николаевич Шастины хөшөөнд цэцэг өргөх ёслол /2025.02.10/ өчигдөр боллоо.

Тус арга хэмжээнд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков тэргүүтэй холбогдох албаныхан оролцов. Элчин сайд А.Н.Евсиков энэ үеэр “Монгол Улс социалист нийгмийн тогтолцоотой байх үед П.Н.Шастин энэхүү эмнэлгийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнийг Монгол Улсын 100 онцлох хүний жагсаалтад оруулсан нь Монголын төрийн удирдлага, ард түмний өгсөн маш өндөр үнэлгээ юм. Энэ бол санамсаргүй тохиолдол биш, учир нь, анхны эмнэлгийг бий болгохоос гадна, Павел Николаевич Шастин нь Монгол Улсад Зөвлөлт Оросоос эм ханган нийлүүлэх ажлыг зохион байгуулж, нэг мянга гаруй Монгол иргэний амь насыг аварсан юм. П.Н.Шастины нөлөөгөөр олон зуун Зөвлөлтийн эмч нар Монголд ажилласан. Жишээ нь, тахлыг эмчилдэг гэдгээрээ алдартай эмч Соболевагийн нэр энэ хөшөөн дээр бий. Харамсалтай нь Архангай аймагт байсан хувьсгалчдын гарт эмч Немой нас барсан байдаг. Мэдээж хэрэг, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх анхны төрийн хөтөлбөр боловсруулсан ЗХУ-ын ЭМЯ-ны зөвлөх Байевскийг энд дурдах нь зүйтэй. Н.Шастин болон түүний хүү Николай, ач хүү Павел гээд нэг гэр бүлийн гурван орос эмч Монголд 30 гаруй жилийг өнгөрөөжээ. Монгол Улсын эрүүл мэндийг хөгжүүлэхэд Зөвлөлтийн олон мэргэжилтнүүдийн оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг мартахгүй байхыг монгол найз нөхөд, нутаг нэгтнүүддээ уриалж байна” хэмээн онцолсон юм.

1 / 8

Цэцэг өргөх ёслолын дараа Улсын 3 дугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир хүндэт зочдыг эмнэлгийн үйл ажиллагаа болон Павел Николаевич Шастины музейтэй танилцуулсан. Энэ үеэр А.Н.Евсиков эмнэлгийн дарга эрүүл мэндийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн нэн тэргүүнд ОХУ-ын тал эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, элэгний олон төрлийн вирустэй тэмцэх, өндөр технологийн эмийг ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар авч үзэж байгаа гэв.

Арга хэмжээний төгсгөлд Элчин сайд 3 дугаар эмнэлгийн музейн хүндэт зочдын номонд дурсгалын бичээс үлдээлээ.

Эх сурвалж: Посольство России в Монголии

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version