ХАА-н салбарFocus

Дархан-Уул аймгийн зах зээлд шинэ ургацын ногоо нийлүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт байршилтай 1000 м² талбай бүхий Венло загварын ухаалаг, дөрвөн улирлын хүлэмжийн бүтээн байгуулалтын явцтай /2025.01.21/ танилцлаа.

Хүлэмжийн бүтээн байгуулалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийн хүрээнд Дархан-Уул аймагт анх удаа хөрсгүй, гидропоник ухаалаг технологи бүхий хүлэмж байгуулагдаж байна.

Төслийн хүрээнд ижил загварын ухаалаг хүлэмжийг Төв аймгийн Баянчандмань суманд  барьж дуусаад байгаа юм. Уг хоёр хүлэмжинд тариалагдсан хүнсний ногоо ирэх гуравдугаар сараас эхлэн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх аж.

Хүлэмжийг Дархан-Уул аймгийн “Их Мориг” ХХК-ийн эзэмшил газарт “Батхүлэмж” ХХК барьсан бөгөөд санхүүжилтийн 30 хувийг хувийн хэвшил, 70 хувийг төслөөс санхүүжүүлсэн байна. Энэ хамтын ажиллагаа нь хүлэмжийн аж ахуйг урт хугацаанд тогтвортой авч явах хариуцлагын бүтэц, менежментийн тодорхой шийдлийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Хүлэмжинд өргөст хэмхийн үрсэлгээгээ бойжуулж дууссан бөгөөд өчигдрөөс үндсэн тариалалтруу шилжээд байна. Дархан-Уул, Төв аймагт баригдсан Венло загварын ухаалаг хүлэмж нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын хүнсний тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version