ЗТЯFocus

Зам, тээврийн салбар 141 сая тонн ачаа, 150 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлэв

Зам, тээврийн салбар 2025 оны зорилтоо дэвшүүлж, төлөвлөгөөгөө баталлаа. 2025 онд зам, тээврийн салбарт бүх төрлийн тээврээр нийт 141.1 сая тонн ачаа, 150.8 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүллээ.

Зам, тээврийн салбар 2024 онд 120 сая тонн ачаа тээвэрлэхээр тавьсан зорилтоо 8.8 хувиар давуулан биелүүлж урьдчилсан гүйцэтгэлээр 130.5 сая тонн ачаа тээлээ. Үүнд, автотээврээр тээсэн ачаа оны эхнээс өссөн дүнгээр 85.2 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.5 хувиар, төмөр замаар тээсэн ачаа оны эхнээс өссөн дүнгээр 45.2 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар өссөн нь нөлөөллөө. 

Салбарын хэмжээнд 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр нийт 149.5 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар өсч, зорилтот түвшингээс 1.2 хувиар давлаа. Үүнээс, автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 145.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.9 хувиар өссөн бол агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 2.16 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.2 хувиар өссөн түүхэн дээд үзүүлэлт болж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version