музейНийгэмБоловсрол

1948 оны дайны дараах үеийн монгол орныг дүрсэлсэн ном хэвлэгдэв

Оросын ШУА-ийн Их Петрийн нэрэмжит Хүн судлал, угсаатны зүйн музей Чингис хаан Үндэсний музей ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран 1948-1949 онд Монголд ажилласан ЗСБНХУ-ын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн шинжилгээний ангийн Угсаатны зүйн отрядын удирдагч К.В.Вяткинагийн өдрийн тэмдэглэл, гэрэл зургуудыг түүвэрлэн “Дайны дараах Монгол орон өдрийн тэмдэглэл, гэрэл зурагт 1948 он” номын нээлт Чингис хаан Үндэсний музейн Их танхимд (2024.12.29) боллоо.

Энэхүү номын ерөнхий редактороор Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын ЭШ-ний тэргүүлэх ажилтан, доктор проф М.Хишигт, тус хүрээлэнгийн угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрхлэгч, доктор проф Н.Маралмаа, номын орчуулагчаар Чингис хаан Үндэсний музейн ЭШСХ-ийн ахлах ажилтан А.Мандирмаа нар ажиллаж, Оросын ШУА-ийн Хүн судлал, угсаатны зүйн музейн Эрдмийн зөвлөлийн баталсанаар ийнхүү хэвлүүлээ.

К.В.Вяткинагийн хүүхэд нас монголд өнгөрсөн бөгөөд, монгол хэлийг сайн сурч соёл уламжлалыг судалж,шинжлэх ухааны эрэл хайгуул хийж судалгааны ажил хийсээр монгол судлаач болсон байна. 

Энэхүү номын нээлтэд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж болон академчид, эрдэмтэн судлаачид, бусад албаны төлөөлөл оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version