ОБЕГ

Аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.11-11.17/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын  92 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг гаралтай аюулт үзэгдэл байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 04:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 150 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд баригдаж байгаа барилгын гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 08:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход барилгын 1 дүгээр давхрын фасад шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн  36 дугаар хороонд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд хураалттай мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 00:47 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Жавхлант” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 115 км, сумын төвөөс урд зүгт 32 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг Мөнххаан сумын Мэргэжлийн ангийнхан очиж хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан цурамд оруулан,  бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 105 га талбай өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой: 

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн  “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын 2 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг  ажиллан эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version