ЗТЯ

Бүх төрлийн ачаа тээвэр 109.9 сая тн болж, 2023 онд тээсэн ачааны хэмжээг давлаа

Зам тээврийн салбарын 2024 оны 11 дүгээр сарын 04-10 хүртэлх 7 хоногийн статистик мэдээллийг хүргэж байна.  Энэ оны 11 сарын 10-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 109.9 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 91.2 хүрчээ.

Зам тээврийн салбар дахь ачаа тээврийн үзүүлэлтийг харахад 2024 оны 11 сарын 10-ны байдлаарх гүйцэтгэл 86.5 хувьд  хүрсэн байхаас 4.7 хувиар давсан байна. Тухайлбал, автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 72.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 96.6 хувьд хүрсэн нь 2024.11.10-ны байдлаарх гүйцэтгэлийн хүрэх түвшинг 10.1 хувиар давуулсан байна.

Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 37.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 82.3 хувьтай  буюу 2024.11.10-ны байдлаарх гүйцэтгэл 4.2 хувиар хоцрогдолтой байна.

Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 8.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.1 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 73.6 хувьтай буюу 2024.11.10-ны байдлаарх гүйцэтгэл 12.9 хувиар хоцрогдолтой байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version