Дуу хөгжим

Амьдрал, хайрыг өгүүлэх “Khulan jazz concert” болно

11 сарын 15-ны үдэш Улаанбаатар зочид буудлын “UB Эвэнт Холл” д орчин үеийн хөгжмийн “эцэг” гэгдэх жазз хөгжим, жазз дуу эгшиглэнэ. Classic jazz, soul, R&B, pop хөгжмийн хэмнэлд мартагдашгүй дурсамж бүтээхийг  хүссэн үзэгчид хэдийн концертын суудлаа захиалаад эхэлжээ. Концертын эзэн нь тансаг хүчтэй хоолойгоороо үзэгчээ татдаг жазз дуучин Ц.Хулан.

Түүний бие даасан “Khulan jazz concert” ийн зочин хөтлөгчөөр хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун уригдсан бол “THE HU” хамтлагийн үүсгэн байгуулагч Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Н.Ганхуяг, “Шар айраг” хамтлагийн дуучин Буянаа, Улсын филармонийн гоцлол дуучин Наранбаатар нарын шилдгүүд хамтран тоглох гэж байгаа нь концертын царыг илтгэж байна.       

Дуучин Хулан тоглолтынхоо тэргүүн дугаарт дэлхийн шилдэг классик жазз бүтээлүүдээс, харин хоёр дахь хэсэгтээ өөрийн зүрх сэтгэлд хоногшсон дуэт дуунуудаа тоглохоор төлөвлөжээ.  

Ингэхэд дэлхийд олон улсын албан ёсны өдөртэй хөгжмийн урсгал бол жазз гэдгийг та бүхэн мэдэх үү. Дэлхийн соёлын төрөл зүйлийг улам баяжуулж, хил хязгаарыг төвөггүй дамнан, хүн төрөлхтнийг нэгтгэдэг хөгжмийн төрөл зүйл болохыг ЮНЕСКО онцолж, 2011 онд /4 дүгээр сарын 30-ны өдөр/ Олон улсын жааз хөгжмийн өдрийг дэлхий дахинаа жил бүр тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг.

“Жазз хөгжим амьдралыг өгүүлдэг” гэж хүний эрхийн тэмцэгч Мартин Лютер Кинг энэ хөгжмийн ид шидийг товч тодорхой хэлсэн нь бий.  Амьдрал хайр дээр тогтдог. Жазз дуучин Хулан ч тоглолтоороо түүнийг харуулах биз ээ.  Rock&Roll98 R&B зэрэг хөгжмийн урсгалуудыг төрүүлж, хипхоп, поп урсгал хөгжихөд түлхэц болсон гэгддэг жазз хөгжмийг орчин үеийн хөгжмийн “эцэг” гэж зүгээр ч нэг хэлээгүй нь ийм учиртай.   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version