Байгаль орчинНийслэл

Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын уулзалт боллоо

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд II компакт гэрээг байгуулж, Монголын Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2021-2026 онд хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалтыг /2024.10.30/ Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус уулзалтыг нээж, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин үг хэлэв.

Уулзалтын үр дүнд усны салбарын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулж, иргэдийн төлбөр төлөх эрмэлзлийг нэмэгдүүлэх, цогц цахим систем хөгжүүлэх зорилготой.

Түүнчлэн эдгээр системийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн иргэдийн өдөр тутмын ажлыг илүү хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй Улаанбаатар хотын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн байгууллагуудыг нэгдсэн стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчдэд өрхийн усны хэрэглээ, төлбөр, усны хязгаарлалт болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь өгөх боломж бүрдэх юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version