Кино урлагWorldОнцлох

Монголын энх тайванч соёлоос дэлхий суралцах цаг ирсэн үү…

Европын 80-аад сая хүнд хүрдэг Герман, Францын хамтарсан АRTE суваг нь ер бусын бүтээлч хүмүүсийн үзэл бодол болон тэдний түүхийг харуулсан баримтат, цуврал кино, жүжиг, концерт зэрэг өвөрмөц сонирхолтой мэдээлэл олон түмэнд хүртээдгээрээ алдартай билээ.

Тэгвэл энэ жил АРТЕ-ийн үзэгчдийн сонорыг мялааж, мэлмийг баясгаж Монгол хүний тухай гарчээ. “Монгол адууны бодлого” хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрахын нинжин сэтгэл соронзон мэт татжээ.

Тэдний бүтээл болох ”Адуу аврагч” нэртэй баримтат кино 2024 оны 10 сарын 19-нд Европын цагаар 19:40 д Германд гарлаа. Адуугаар дамжуулан бие болоод сэтгэцийн эмчилгээ хийдэг талаар “Монгол уламжлалт малчин ахуйн соёл бол хүүхдийг бие болоод сэтгэцийн хувьд эрүүл өсгөж, амьтан, хүн, байгалийг алагчлахгүй нэгэн ижил сэтгэлээр хайрлаж хүндэтгэдэг дэлхийн энх тайванч иргэн болгож хүмүүжүүлдэг ” гэж гарчээ.

Дэлхийн улс орнууд өөрсдийн иргэн хүний үнэт чанараар дэлхийд ондооших бодлого хийж байна. Жишээ нь Япон хүн гэж сонссон дэлхийн бүх хүний толгойд хамгийн өндөр ёс суртахуунтай гэж бодогддог. Гэтэл энэ бол тухайн улсын 1947 оноос хойш баримталсан ондоошлын бодлого.

Монгол хүн гэж сонссон дэлхийн хүн бүрийн толгойд “Амьтан, хүн, байгалийг алагчлахгүй нэгэн ижил сэтгэлээр хайрлаж хүндэтгэдэг дэлхийн хамгийн энх тайванч соёлтой хүмүүс” гэдэг төсөөлөл орж ирдэг болгох нь Монгол хүн бүрийн ирээдүй хойчдоо үлдээх баялаг юм.

Уламжлалт малчин ахуйд байгалиа шүтэж, амьтан бүрийг хүндэтгэдэг соёлыг эдийн засаг, нийгмийн эргэлтэд оруулах нь “Монгол Адууны бодлого хөтөлбөрийн зорилго ажээ.

Нөгөөтэйгүүр Монгол улс бол энх тайваныг эрхэмлэгч улс бөгөөд олон тулгуурт энх тайванч гадаад харилцааны бодлого баримтладаг онцлогтой. Харин уг бодлогын үндэс болсон энх тайванч соёл, хүмүүжлийг олон улсад сурталчлах нь чухал юм.

Учир нь НҮБ-ын 1999 оны 53-р ассамблейгаар НҮБ-ын гишүүн улс бүр өөрийн улсад байдаг “Энх тайванч соёлыг бусдад түгээх, сурталчлах, бие биенээсээ суралцах” тунхагт үндэслэн өөрийн улсын ахуйн соёлоо сурталчлах учиртай.

Энэ бол иргэн бүрээ өрөвч нинжин сэтгэлтэй, амьтан, хүн, байгалийг алагчлахгүй нэгэн ижил сэтгэлээр хүндэтгэх, хайрлах хүмүүжлийг малчны ахуйн соёлоор дамжуулж түгээдэг ахуйн соёл юм.

Энэ утгаараа Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор адууны бодлого хөтөлбөрийг дэлхийд төлөөлж буй Батхүүгийн Наранбадрах нь 2022 оноос хойш олон улсад хойш олон улсад “Unconditional love is the secret ingredient for peace ” ярилцлага, илтгэлээр дамжуулан Монгол хүний үнэт чанарыг таниулан түгээж байгаа билээ.

2 / 6

Зөвхөн энэ онд л гэхэд 2024 оны 10 дугаар сар Швед улс Монголын энх тайванч соёлоор амьсгалж байна. Учир нь: 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нобелийн Энхтайваны шагналтан зарлах ёслол, оройн хүндэтгэлийн зоогт Монголын энх тайванч соёлыг түгээгч Б.Наранбадрах оролцож, санал бодлоо солилцов.

10 сарын 14-нд Кунгсбака морин сургуулийн сурагчид болон багш нарт дээрх лекцээ уншив. Мөн Västerås Göteborg Гётэнбург Becterус хотноо швед иргэдэд өөрийн лекцийг тавьж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа 2024оны 10 сарын 18нд Шведийн Mix Megapol Радиод зочноор уригдан “Unconditional love is the secret ingredient for peace ” сэдвээрээ ярилцлага өгөв 10 сарын 19-нд Стокгольм хотноо Årsta Оршта театрт Швед иргэдэд илтгэлээ хүргэлээ.

2024 оны 10 дугаар сарын 18-нд Шведийн Mix Megapol Радиод зочноор уригдан “Unconditional love is the secret ingredient for peace ” сэдвээрээ ярилцлага өгчээ.

10 сарын 26, 27-нд Швед улсдаа хамгийн олон оролцогчид, үзэгчтэй Harmoni expo Монголын энх тайванч соёлын тухай илтгэлээр нээлтээ хийсэн байна.

Энэ бүхнийг Монголын Энх Тайванч соёлоос дэлхий суралцаад эхэлж гэхээс өөр юу гэхэв…

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version