Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бизнес инкубатор ашиглалтад орлоо
Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын ажлууд явагдаж байна. Тодруулбал: Жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга ашиглалтад орлоо.
Тус барилга нь зоорьтой дөрвөн давхар бөгөөд хүлээлгийн өрөө, цайны газар, оффис өрөө, сургалтын танхим, үзэсгэлэнгийн өрөөний зохион байгуулалттай юм. Мөн барилгын гадна явган хүний зам талбай, авто зогсоолын ажлууд хийгдсэн бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгдэнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Гурван булаг сод” ХХК гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС