Чөлөөт цагFocus

Амжилт дагуулдаг алганы хээ

Алганы хээ судлалд “Азын М зураас” гэж хэлэгддэг зүйл байдгийг мэдэх үү? Энэ нь гарын алганд маш тодоор М үсгийн хэлбэр дүрслэгдсэн байхыг хэлдэг. “Азын М зураас”-тай хүн нь бусдаас илүү төрөлхийн азтай байх тавилантай хүн хэмээн яригддаг. Ийм хүмүүсийн өдөр тутмын амьдралд аз завшаан тохиох нь их байдаг бөгөөд амжилтыг өөрсдөө дуудах чадвартай хэмээн үздэг. Ингээд “Азын М зураас”-ны талаарх нарийн мэдээллийг алганы хээ судлаач хүний тайлбарласнаар хүргэе

Азын М зураас нь ямар утгатай вэ? “Азын М зураас”-ыг  сэтгэл санааны, хувь заяаны, оюун ухааны, амьдралын хугацаа гэсэн 4 хээ огтлолцож бий болгодог байна. Энэхүү “азын М зураас” нь аз болон амжилтыг дууддаг гэж үзэхээс гадна хамгийн сайн утга бүхий гарын хээ  хэмээн тайлбарладаг.

  • Сэтгэл санааны зураас: Балансыг зөв тохируулж чадах сэтгэлзүйтэй, үргэлж амгалан тайван байх чадвартай
  • Хувь заяаны зураас: Үргэлж аз болон амжилт дагаж байдаг.
  • Оюун ухааны зураас: Юмны аргыг хурдан олдог, үргэлж зөв шийдвэр гаргах чадвартай.
  • Амьдралын хугацааны зураас: Эрүүл энх байж, урт насалж, баян тансаг амьдрах чадвартай.

Дээрх 4 зураас нь огтлолцож “азын М зураас”-ыг бий болгодог тул маш том аз завшааныг гартаа атгасан гэж бодох хэрэгтэй. Энэ 4 зураас байгаа болохоор заавал сайхан үр дүнг мэдрэх болно. “Азын М зураас”-тай хүн залуу цагтаа хичээвэл хижээл насанд гайхамшигт үр дүнд хүрдэг. Танд угаасаа аз хийморь заяасан тул өөрөө хичээн ажиллавал сайхан үр дүнг үзэх болно.

“Азын М зураас” гэж тийм чухал уу?

“Азын М зураас” нь хүн болгонд байдаг алганы хээ биш бөгөөд 1000 хүн тутамд 1 байдаг гэж үздэг. Ялангуяа 2 гарт нь “азын М зураас”-тай хүний тоо бүүр цөөн.  Гэвч хүн бүрт байдаг мэт боловч бүдэг байхаас гадна маш гоё хэлбэр дүрсгүй бол “азын М зураас”-анд тооцогдохгүй.

“Азын М зураас”-тай бол ямар давуу талтай вэ?

“Азын М зураас” нь хүсэл, сонирхол, бодлыг хэрэгжүүлдэг хүчтэй хэмээн яригддаг. Мэдээж хувь хүний өөрийн хичээл зүтгэл бас хэрэгтэйг санах нь зүйтэй. Мөн тухайн хүний эргэн тойрны хүрээлэл нь санасан зүйлээ биелүүлэхэд нөлөөлдөг хэмээн үздэг. “Азын М зураас” нь бүх зүйлсийн балансыг зөв тохируулж чаддаг, эд баялгийг дууддаг алганы хээ  гэж хэлэгддэг.

“Азын М зураас” нь аль гарт байвал илүү азтай юм бол?

Баруун гар талд байвал: “Азын М зураас” нь баруун гар талд байвал аз амжилтыг ирээдүйд олж авна гэсэн утгатай. Учир нь ирээдүйд аз болон амжилт танд ирнэ гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо өөрийн бодож буй зүйлээ сайтар бодож төлөвлөж хийвэл таныг аз ивээнэ.

Зүүн гар талд байвал: “Азын М зураас” нь зүүн гар талд байвал та төрөхдөө аз жаргалтай, амжилттай  явах хувь заяанд төрсөн гэсэн утгыг илэрхийлдэг. Зүүн гартаа М зураастай хүний хувьд тархины мэдлэгийн зураас нь урт байдаг учир асуудлыг маш хурдан шийдвэрлэж чаддаг, сэтгэн бодох чадвар сайн байдаг. Мөн тооны ухаан болон уран зохиолын авьяас нь илүү хөгжсөн байдаг. Зүүн гартаа М зураастай хүмүүс төрөлхийн авьяас чадвартай төрсөн байдаг ба энэхүү авьяас чадвар нь амжилтынх нь эх үндэс болдог.

2 гарт М зураас байвал: “Азын М зураас” нь 2 гарт байдаг хүмүүс маш цөөн бөгөөд ховор тохиолдол гэж үздэг. Дээр дурдсаны дагуу төрөлхийн болон олдмол гэсэн  аз болон амжилт дагуулах 2 үзүүлэлт нь хамт байна гэсэн үг юм. 2 гарт нь М зураастай хүн бол төрөлхийн авьяас чадвартай, аз жаргалтай явах хувь тавилантай хүмүүс бөгөөд үүнийгээ 100% мэдэж ашиглаж чаддаг гэж үздэг. Энэ хэсэгт багтах хүмүүс төрөлхийн суут ухаантан тул заавал хичээх шаардлагагүй, өөрийн хүчээр эд баялаг, аз жаргалыг дуудах онцгой чадвартай.

“Азын М зураас” өөрчлөгддөг үү?

Алган дээрх М зураас нь 1000 хүн тутамд 1 хүнд байдаг. Тиймээс хүн болгонд байдаггүй. Гэхдээ одоо танд М зураас байхгүй бол ирээдүйд гарч ирж болох юм. Зарим хүмүүст 30 наснаас дээш үед нь гарч ирэх тохиолдол бий. Тийм болохоор өөрийн бодсон зүйлийнхээ төлөө эрч хүчтэй ажиллаж хичээгээрэй! Тэгвэл танд “азын М зураас” гарч ирэх болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version