ОБЕГ

Нийслэл хотод хогийн цэг шатсан талаарх дуудлага зонхилжээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд цаг агаар нийт нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас секундэд 8-13 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +21…+23 градус дулаан байна.

Гал түймэр: 

– Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 12 дугаар хороонд хогийн цэг байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 10:04 цагт хүрэлцэн очиход 1х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

– Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 13:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:16 цагт хүрэлцэн очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 05 минут ажиллан унтраасан.

– Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороонд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 17:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 17:40 цагт хүрэлцэн очиход 12х6 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 01:30 цаг ажиллан унтараасан.

– Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 6 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:07 цагт хүрэлцэн очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Баруунсайхан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 07:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2,4  км замыг туулан 07:56 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 4 минут ажиллан унтраасан.

– Архангай аймаг, Эрдэнэбулган сум. Цагаан даваа багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 08:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан, 08:24 цагт хаягт очиход иргэн Д-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

– Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Баянхан багт зочид буудал шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 09:51  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан, 09:53 цагт очиход 15х10 метрийн хэмжээтэй 2 давхар зочид буудлын үүдний хэсэг, 2 давхрын 4х6 метрийн хэмжээтэй 2 өрөө, эд хогшлын хамт шатаж байсныг 01 цаг 07 минут ажиллан унтраасан.

– Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Нисэх баг 31 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3,5 км замыг туулан, 11:05 цагт очиход 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.

– Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 13 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:25 цагт очиход иргэн Д-ийн 3 метр хашаа, хураалттай цаасан хайрцаг тус тус шатаж байсныг 05 минут ажиллан унтраасан.

-Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Их уул баг 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.3 км замыг туулан 15:26 цагт очиход иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version