Нийслэлийн Засаг даргын ивээл дор, нийслэлийн 385 жилийн ой, “Go Mongolia” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” нэг хүний жүжгийн олон улсын уралдаант фестивалийг зохион байгуулна.
Тус фестивалийг нийслэлийн Соёл, урлагийн газар болон Монголын Моно жүжгийн төв хамтран зохион байгуулах бөгөөд энэ сарын 6-10-нд Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар театрт тус тус болно. “Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” фестивальд Болгар, Албани, Итали, Косово, Тува, Кипр, Герман, Монгол Улсын уран бүтээлчид оролцох юм.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР