Байгаль орчин

Энэ сарын 21-24 нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороотой

Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, аюулгүй байдлаа хангаарай

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 23-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

Иймд:

  • Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сэрэмжлэх
  • Хол, ойрын замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах,
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх,
  • Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version