Унгар

Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, солилцооны талаар санал солилцов

Боловсролын сайд П.Наранбаяр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бѳгѳѳд Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Аннаг /2024.08.14/ хүлээн авч уулзан, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр орны боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн, тэтгэлгээр суралцах оюутны квотыг бүрэн ашиглах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсад чадварлаг хүний нөөцийг бий болгоход хувь нэмэр оруулж буй явдалд Боловсролын сайд талархсанаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version