НийгэмFocus

Монголд 15600 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна

Монгол Улсад 2024 оны II улирлын сарын байдлаар 15600 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар, нэгдүгээр улирлаас 92.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголд ажиллаж буй гадаад иргэдийн ердөө 1200 нь эмэгтэй, харин үлдсэн нь эрэгтэй болохыг статистикт дурджээ.

Ажиллаж байгаа гадаад иргэдийг улсаар нь ангилбал 71.1 хувь нь Хятадаас ирсэн байх юм. Тэгвэл Энэтхэг 7.6, Вьетнамын иргэн 3.9 хувийг эзэлж байна. Түүнчлэн Турк, ОХУ, Филиппин, БНСУ, АНУ-ын иргэд 1.5-2.7 хувийг эзэлжээ.

Тэднийг насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 2700 хүн байгаа бол 20 хүртэлх насны 151 гадаад иргэн манай улсад ажиллаж байна.

Нийт ажиллагсдын 47 хувь нь уул уурхай, 16.1 хувь нь барилга, 8.9 хувь нь боловсруулах үйлдвэр, 7.1 хувь нь жижиглэн худалдаа, машин засварт, 5.3 хувь нь цахилгаан, хий, агааржуулалт 4.7 хувь нь боловсролын салбарт ажилладаг бол 6.7 хувь нь олон улсын байгууллага,  суурин  төлөөлөгчийн газар хөдөлмөрлөж байна.

Харин Монгол Улсаас гадаадад хөдөлмөр эрхлэхээр 2024 оны хоёрдугаар улиралд 265 иргэн зуучлагдаж, өмнөх улирлаас 18.2 хувиар буурчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version