МУХБFocus

“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллахыг урьж байна

Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын мэргэжилтэн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ: 

  • Компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх, үйл ажиллагаа болон санхүүгийн нийцтэй байдалд дотоод аудитын шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, дүгнэлт зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хангуулах,
  • Дотоод аудитын үйл ажиллагааг сайжруулах, үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах процесс, бодлого, журамд тасралтгүй сайжруулалт хийх.
  • Компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Санхүүгийн менежмент, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Дотоод аудитораар ажиллаж байсан туршлагатай (мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх)
  • Мэргэшсэн аудитор байх;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
  • Ял шийтгэлгүй байх;
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх;
  • Олон улсын CIA, ACCA, CFA, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөх зэрэгтэй бол давуу тал болно. 

Ерөнхий ур чадвар:

  • Харилцааны ур чадвартай
  • Уян хатан, дасан зохицох чадвартай
  • Багаар хамтран ажиллах чадвартай

Мэргэжлийн ур чадвар:

  • Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Тооцоолол, судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Тайлан боловсруулах, тайлагнах чадвартай

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Анкет /төрийн албан хаагчийн/
  3. Товч намтар /CV/
  4. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia – 2 хувь/
  6. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /2 хувь/
  7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  /E-Mongolia/
  8. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /E-Mongolia/
  9. Зээлийн мэдээллийн лавлагаа /E-Mongolia/
  10. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Анкет, материалыг 2024 оны  08 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.  

Төрөл: Бүтэн цагийн

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-14200, 48 дугаар байр 14 давхар 1401 тоот.
Утас : 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version