МПМFocus

Тосон үйлдвэр 2024 оны биологийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй боллоо

Монполимет группийн Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг 2024 оны зургаадугаар сарын 05-нд төрийн хүчээр зогсоогоод өдгөө 48 хонож байна. Урин дулааны цагт ХАА, байгаль хамгаалал, биологийн нөхөн сэргээлтийн ажил ид өрнөдөг. Энэ богино хугацаанд бид цаг нарыг үл алдан хөдөлмөрлөж үр дүнгээ үздэг.

2024 оны төлөвлөгөөнд:

-Техникийн нөхөн сэргээх үйл ажиллагааг 20 га газарт -Биологийн нөхөн сэргээх ажлыг 15-га /ойжуулалт-5 га, бэлчээрийн олон наст ургамал тариалалт-10 га / газарт хийж 20,000 гаруй мод бут сөөг тарихаар төлөвлөсөн. Бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлье, үйл ажиллагаагаа хэвийн явуулъя гэж 100 гаруй удаа хүссэн ч Төр эс зөвшөөрлөө.

1 / 7

Төлөвлөгөө биелүүлээгүй гэдэг хариуцлагыг хэн үүрэх вэ?

48 хоногийн турш ажилгүй, цалингүй зогссон компани, ажилчдад учирсан санхүү хөрөнгө, сэтгэл санааны хохирлыг хэн хүлээх вэ?

#төр_дарамтаа_зогсоо #Жишиг_Нөхөн_Сэргээгч_Үндэсний_Компани

Эх сурвалж: Монполимет групп

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version