ОХУFocus

“Торгоны зам 2024” олон улсын ралли эхэллээ

ОХУ-ын Томск хотын Лениний талбайд “Торгоны зам 2024” олон улсын ралли уралдааны нээлт боллоо.

Энэ жилийн уралдаанд оролцогчид нийт 5243 километр зам туулах бөгөөд ОХУ-ын Томск, Новосибирск, Кемеров, Алтайн хязгаар, Алтайн БНУ гэсэн таван муж, Монголын Баруун болон Говь, Төвийн аймгуудын нутгаар өнгөрөх юм. Тамирчид 11 гараанд гарч, энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо барианд орно.

Оролцогчид эхний гараанд 56.56 км замыг туулж барианд орсон. Тэгвэл өнөөдөр хоёр дахь гараанд Томскоос Барнаулын чиглэлд 618.77 км замыг туулах юм.

Харин зургаа дахь гараанаас эхлэн Монголын тал нутгаар үргэлжлэх бөгөөд наадмын өдрүүдэд баруун Ховд, Алтай, Баянхонгор, Мандалговь, Зуунмод, Улаанбаатар гэсэн маршрутаар уралдаанаа үргэлжлүүлэх ажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version