МПМFocus

Д.Отгонбат: Тосон уурхайн үйл ажиллагааг нээж өгөөч ээ гэдэг гомдлыг гаргаж байна

Монполимет ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор тус байгууллагын зүгээс Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргаж байгаа талаар тус компанийн өмгөөлөгч Д.Отгонбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ, “Зээл бүтэн төлөгдөөд дуусчихсан. Гэрээний эрх зүйн харилцаа дуусчихаад байхад ямар хохирол, хор уршгийг арилгах гээд энэ эд хөрөнгийг битүүмжлээд байгаа юм бэ. Энэ чинь өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны бөгөөд хууль журамд нийцэхгүйгээр явагдаад байгаа учраас Тосон уурхайн үйл ажиллагааг нээж өгөөч ээ гэдэг гомдлыг гаргаж байна. Хоёрдугаарт, харилцах данснуудыг нээж өгөөч ээ гэдэг хүсэлтийг гаргаж байна.

Гуравдугаарт, Гарамжав гэдэг хүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг бол Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүй” буюу өөрөөр хэлбэл огт байхгүй юм аа. Гарамжав гэдэг хүнд холбогдуулан 2024 оны 5 сарын 29-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгож, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт болон холбогдох гомдлыг өгч байна.

Мөн ажилчдын зүгээс албан шаардлагаа Нийслэлийн прокурорын газарт /2024.06.07/ албан ёсоор гардуулах гээд ингээд ирсэн байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version