СЕХ
Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэллээ
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2024/06/metro.jpg?resize=780%2C405)
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ. Энэ жилээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн “нэгдсэн самбар”-ыг байршуулж буй.
Тухайн тойрогт хэдэн мандаттай байна, тэр тойрогт нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл “нэгдсэн самбарт” байрлах ба нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох юм.
Сонгогчдын тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулна. Можаритар буюу 78 гишүүнийг сонгоход мөн нэгдсэн самбарыг ашиглана.