Тамирчдын амжилтFocus

“Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн энэ сарын 6-9-нд болно

НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6-7 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно. Мөн 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртсэн түүхэн бахархалт мөч хэдхэн сарын өмнө тохиосон билээ. 

Харин зургаадугаар сарын 8-9 өдрүүдэд Монгол Улсад түүхэндээ анх удаа 3×3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Дэлхийн их дуулга тэмцээн нь “Улаанбаатар дэлхийн их дуулга” нэртэйгээр зохион байгуулагдах гэж буй. Уг тэмцээнд дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Швейцар улсын “Лозанн” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө.

Мөн Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр Урбан спортын арван төрлийг танилцуулах болон хоолны өдөрлөг болно. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version