Focus

Монгол Улсын хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах үндсэн зорилготой.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗРЫН дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна:

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:

Гүйцэтгэх чиг үүрэг: Төслийн санхүүжилт хийх эдийн засгийн чиглэл, салбар, төсөл хөтөлбөр тодорхойлох, Банкны хэмжээнд төслийн санхүүжилтийг хөгжүүлэх, үүнтэй холбоотой Банкны дотоодод мөрдөх бодлого журам боловсруулах, санаачлах, бэлтгэх, шинэчлэх, чиглүүлэх, төслийн санхүүжилтийн талаарх олон улсад бий болж буй шинэ ойлголт, стандарт, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой, олон улсын CPA, CFA зэрэгтэй бол давуу тал болно;
  • Төслийн санхүүжилт, зээл, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн;
  • Банк санхүүгийн системд мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай, төслийн санхүүжилт болон гадаадад энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Англи болон монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай, бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Зээлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, дүгнэх, хэлэлцүүлэх ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Төрийн албан хаагчийн анкет болон CV;
  2. Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  3. Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/; 
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих:  b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version