Зочны ярилцлагаОХУFocus

А.С.Цыденов: Халхын голын тулаанд Монгол, Зөвлөлтийн ард түмэн хамтдаа ялалт байгуулсан

ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотын төв талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын баярын парад болсон билээ. Энэ үеэр Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденов Халхын голын тулалдаанд ялсны 85 жилийн ойд онцгой анхаарал хандуулж байгаа талаар онцолсон юм.

Тэрбээр хэлэхдээ “Ах дүү Монголын ард түмэнд Халхын голын тулалдаанд ялалт байгуулсаны 85 жилийн ойн барын мэндийг хүргэе. Энэ ялалт нь Японы эзлэн түрэмгийлэгчдээс Монголын тусгаар тогтнол, Монголчуудын эрх чөлөөг хамгаалан Монгол Зөвлөлтийн ард түмэн мөр зэрэгцэн хамтдаа тулалдсаны гавьяа юм. Эх орны дайн эхлэхэд Гитлерын эсрэг тэмцэлд ах дүү Монголын ард түмэн хамгийн түрүүнд ЗХУ-ын талд орсон билээ. Бид үүнийг санаж явдаг. Үргэлж санах болно. Манай хоёр орны ард түмэн сайхан нөхөрлөж,үргэлж бие биеэ дэмжин хамтдаа урагшилдаг. Ийм ч байх ёстой.

Хамтдаа бид хүчтэй, хамтдаа бүгдийн чадна. Халхын голын ялалтын ойн баярыг угтан бид Монголын сэтгүүлчдийг оролцуулан Москвагаас Улаанбаатар хүртэл баатар хотуудаар дайран авто аялал зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ аялал нь Улаан-Үүдээс Монголын газар нутгаар Халхын гол хүртэл үргэлжлэх юм. Орос Монголын армийн хамтарсан сургууль, урлагийн байгууллагуудын тоглолт бусад соёлын үйл ажиллагаа гээд өргөн цар хүрээтэй ажлуудыг зохион байгуулна. 85 жил гэдэг онцгой ой. Тэр хэмжээгээр онцгой тэмдэглэх нь ойлгомжтой” хэмээсэн юм.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version