Боловсрол

Ирэх амралтын өдрүүдэд Солонгосын боловсролын үзэсгэлэн яармаг болно

БНСУ-ын ЭСЯ, БНСУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнтэй хамтран “2024 Study In Korea Education Fair In Mongolia” үзэсгэлэн яармаг энэ амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулна.

Энэ жилийн үзэсгэлэн яармагт Солонгосын 38 их дээд сургууль болон холбогдох хоёр байгууллагаас төлөөлөгчид Монголд биечлэн ирж, сургууль тус бүр тэтгэлгийн мэдээлэл болон гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрөө танилцуулан, зөвлөгөө өгөх аж.

Тухайн өдөр биеэр хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд Солонгост суралцах нэгдсэн сайт болох (www.studyinkorea.go.kr) цахим хуудсаар онлайн үзэсгэлэн яармагт оролцох боломжтой юм.

Эх сурвалж: БНСУ-ын ЭСЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version