УИХСЕХ

Намууд сонгуульд нэр дэвшигчдийг маргаашаас тодруулна

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа маргаашаас эхэлнэ. Тодруулбал, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлнэ.

Харин бие даан нэр дэвшигчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Харин СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэнэ.

Одоогийн байдлаар СЕХ-нд 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн. Үндэсний аудитын газарт 77 бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, дүгнэлт гаргуулж байгаа юм. 

УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version