УОКНийгэмОнцлох

“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан 420 гаруй сая төгрөгийг хүлээлгэн өглөө

Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих “Халуун сэтгэл” аяныг энэ сарын 24-нд Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан.

Тус хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 420 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарт /2024.02.29/ хүлээлгэн өглөө.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр сэтгэлийн хандив өргөсөн нийт ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version