ХАА-н салбарFocus

ААНБ-ын төлөөллүүд хамтран ажиллахад бэлэн байгаа гэв

УОК-ын Шуурхай штабаас гурилын тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад “Миллхаус”, “Улаанбаатар гурил”, “Баялаг фийд”, “Ашигт фийд”, “Агро фийд”, “Майнд тэч”, “Протейн”, “Хөвсгөл алтан дуулга”  ХХК зэрэг байгууллагын 20 гаруй удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Энэ үеэр бригадын генерал Б.Ууганбаяр, улсын хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар 2.008.746 мал хорогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөн байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 21 аймгийн хэмжээнд 26.664 тн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тн тэжээлийг 128.687 өрхөд тус тус хуваарилан олгоод байна” хэмээн мэдээлэлдээ онцоллоо.

Уулзалтад оролцогчид, үйлдвэрийн үнээр өвс, тэжээлийг борлуулдаг ч дундын зуучаар борлуулагчид үнийг 2-4 дахин нэмж худалдаалдаг нь малчид худалдан авахад хүндрэл учруулдаг. Тиймээс цаашид энэ тал дээр нэгдсэн зохион байгуулалтад орж, хэрэгцээт шаардлагатай байгаа өвс, тэжээлийг үйлдвэрлэж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж, тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version