ХБЗ

“Гашуун сухайт”-ын авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозамын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтсоны улмаас Гашуун сухайт авто зам ХХК-аас замын нийт зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан бол өчигдрөөс “Гашуун сухайт”-ын авто зам нээгдэж хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ.

Цас орж, халтиргаа гулгаа үүссэн хэсэгт Гашуун сухайт авто зам ХХК-ийн зам засварын ажилчид давс цацах ажлыг гүйцэтгэж буй бол Гэрээт цагдаагийн албанаас хөдөлгөөнт эргүүл гарч замын нөхцөл байдлын талаар үзлэг шалгалт хийж байна хэмээн Гашуунсухайт боомтын төлөөлөгч С.Одончимэг мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version