БоловсролFocus

МУИС-ийн хичээл хоёрдугаар сарын 2-12-нд цахимаар орно

Цагаан сарын баяртай холбоотойгоор Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийсэн байна.

Тодруулбал 2024 оны хоёрдугаар сарын 2-12-ны өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар орох болсныг мэдээллээ. 

Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2024 оны 2-4 дүгээр сарын Бямба гарагт тодорхой цагийн хуваарийн дагуу танхимаар нөхөж орох аж. 

Хоёрдугаар сарын 13-ны өдрөөс танхимаар хэвийн хичээллэнэ.

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургуулийн Захиргаа
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version