атүтFocus

0001, 0002, 8888, 9999 тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цахимаар авах боломжтой

Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулдаг тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаа 12 дугаар сарын 06-26-ны өдрийг хүртэл явагдах гэж байна. Иргэн та өөрийн сонирхсон дугаараа авахыг хүсвэл AUCTION.TRANSDEP.MN хаягаар нэвтэрч дуудлага худалдаандаа оролцох боломжтой.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар өдөрт 52 ширхэг улсын дугаарыг худалдаалахаар бэлтгэл ажлаа хангажээ. Оролцогчдын бүртгэл эхэлсэн бөгөөд иргэн хоёр сая төгрөгийн дэнчин байршуулж, хүссэн дугаараа авч чадаагүй тохиолдолд буцаан авах боломжтой юм.

Дуудлага худалдаагаар 0001, 0002, 8888, 9999 гэх зэрэг дугааруудыг авах боломжтой бөгөөд олсон орлогыг хүүхдийн төлөө санд байршуулдаг байна. Нийт 12 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ. Хамгийн өндөр дүндээ 7777 улсын дугаарыг 70 сая төгрөгөөр авсан бол хамгийн хямддаа 100 мянган төгрөгөөр гоё дугаартай болох боломжтой талаар албаныхан онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version