Эдийн засагFocus

НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босго 300 сая төгрөг болгохыг дэмжвэл саналаа өгөөрэй

D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйгаа УИХ-ын дарга зарласан.

Тэгвэл Иргэн Л.Болдбаатарын санаачлагаар Хувь хүн, хуулийн этгээд Үйл ажиллагааны Борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрсэн бол шууд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх ёстой. Энэ 50 сая гэдэг хэмжээ бол 2016 оны босго. Тиймээс 2024 оноос 300сая төгрөг болгох хүсэлтэй байгаа тул уг өргөдөлийг гаргасан байна.

Энэхүү саналын гол зорилго нь: НӨАТ суутган төлөгч болох босго хэмжээ 50 сая байгаа одоогийн нөхцөл байдалд маш тохиромжгүй хэмжээ яагаад гэхээр энэ нь 2016 оны босго Монгол Улс бичил, жижиг бизнесийг дэмжих хууль, хөтөлбөр боловсруулсаар байгаа тэгвэл “Бичил Бизнес Эрхлэгч” гэж 10хүртэл ажилтантай 300 сая хүртэл орлоготой гэж заасан байдаг.

Гэвч хувь хүн, хуулийн этгээд гарааны бизнес хийж эхлээд удаагүй байтал НӨАТ төлөгч болдог нь ҮНЭ нэмэхэд хүргэдэг тул борлуулалтад сөргөөр нөлөөлдөг ийм болохоор НӨАТ төлөгч болохоос зайлсхийж зугтах мөн борлуулалтаа нууж баримт өгөхгүй байдал томоохон зах, лангуу гээд маш олон газар байна тэгвэл энэ босго 300сая болбол цахим баримт өгөх байдал эрс нэмэгдэж тэр чинээгээр Улсад төвлөрөх Орлогын Албан Татвар нэмэгдэх маш сайн талтай .

Гарын үсэг цуглуулах иргэдийн тоо: 100,000

Санал авах хугацаа: 2023.10.20 20:23 цагаас 2023.11.19 20:23 цаг хүртэл

Та ЭНД ДАРЖ саналаа өгнө үү.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version