УИХFocus

ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2023.10.12/ хуралдаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор Байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version