ЗТХЯFocus

“Гурвансайхан” нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасыг засварлаж байна

ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчийн 2020 оны 253/20, 721/20 тоот дүгнэлтээр Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасын гадаргууд элэгдэл үүсэж, хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. 

Үүний дагуу 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг есдүгээр сарын 21 ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж 

Тус нисэх буудалд тогтмол нислэг үйлдэж байгаа авиакомпаниудын нислэгийг аль болох тасалдуулахгүй байхаар тооцож, засварын ажилтай холбоотойгоор есдүгээр сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл даваа, лхагва, бямба гарагуудын 18.00-24.00 цагийн хооронд зурвас нээлттэй, бусад цагуудад хаалттай гэж зарласан байна. 

Гэхдээ энэ хугацаанд агаарын хөлгийн зогсоол нээлттэй бөгөөд нисдэг тэрэг хүлээж авах боломжтой ажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version