Кино урлагFocus

Аливааг зүрхээрээ харж, сэтгэлээрээ сонсдог бүхэнд “Хүний ээж”-ийг зориулав

Нэрнээсээ эхлээд постер нь хүртэл хэн хүний сонирхлыг өөрийн эрхгүй татаж буй тус киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь МУГЖ Д.Ганцэцэг ажиллажээ. Дүрүүдэд хоёр “Ганаа”-гаас гадна, “Маск” продкашны жүжигчин Ж.Мөнхсайхан /МУГЖ/, “Gangbay” хамтлагийн дуучин Баянаа буюу С.Баянмөнх нар тоглосон байна. Аливааг зүрхээрээ харж, сэтгэлээрээ сонсч, хайраараа мэдэрч чадах хэн бүхэнд зориулж, хүний амьдралын ээдрээ, учир шалтгааны учгийг өвөрмөц сонин шийдлээр харуулах “Аримун” продакшны шинэхэн бүтээл “Хүний ЭЭЖ” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна.

“Хайр хаана байна хүн тэнд жаргалтай байдаг. Яг л загас усандаа жаргалтай байдаг шиг” хэмээн “Хүний ээж” уран сайхны киноны эхлэл хэсэгт аквариумтай загасаа хооллох зууртаа захирлын хэлсэн үг мартагдахын аргагүй. Зураг авалт өнгө тавилт нь үзэгчийн анхаарлыг эрхгүй татаж, нүд салгалгүй кинондоо автуулах энэ киног үзсэн таньд нөхөрлөл, айдас, хайр сайн талаараа ч эргэж чадах, мөн муу муухайг ч авчирч болдогийг богинохон хугацаанд мэлмий сонор тань мэдрүүлж чадна.

Киноны төгсгөлд гол дүрийн бүсгүйг өөрийг нь том шилэн хоргонд хийчихсэн ус дүүргэж буй үзэгдэл нэг талаас захирал залуугийн гаж хүсэл, гомдол гунигийг харуулж, түүний дүрийг тодруулж байгаа ч нөгөөтэйгүүр киноны эхэнд хэлж байсантай адил “Чи надтай л хамт байж аз жаргалтай  байх болно” хэмээн Өрөөлд хэлэх нь бүү хэл Өөрөөсөө ч нуусан ҮНЭН ил болохыг сануулах мэт. Энэ киног үзсэн хэн бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version