БоловсролFocus

Оюутнууд автобусанд 44 удаа үнэгүй зорчино

2023 оны хичээлийн жилээс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалгыг авах, картын зорчилт 44 болж байгааг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, оюутнууд автобусны картаа E-Mongolia системээр дамжуулан захиалах бөгөөд захиалга авах хугацааг удахгүй нээх юм байна.

Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг нэмж 44 болгох шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард БШУЯ-наас мэдээлж байсан юм.

Энэ хичээлийн жилд их, дээд 65 дээд сургуульд 25,000 оюутан шинээр элсэн оржээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version