Өв соёлFocus

29 дүгээр тусгай дунд сургууль уран бичлэгийн сургалтаа үргэлжлүүлнэ

Соёлын яамнаас иргэдийн Монгол хэл, бичгийн түвшнийг жигд дээшлүүлэх, үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах нөхцөл бололцоог хүн бүрд тэгш хүртээж, эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн өв уламжлал, соёл, түүхээ хайрлан хамгаалж, хөгжүүлэн дэлгэрүүлдэг иргэнийг төлөвшүүлэх зорилгоор бүх нийтэд чиглэсэн үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг.

Дээрх зорилтын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай дунд сургуулийн 13 сурагчийг уран бичлэгийн 6 сарын сургалтад хамруулж, сурагчдын үзэсгэлэнг 2023 оны 5 дугаар сард зохиогдсон “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” арга хэмжээний үеэр дэглэн, сурах хүсэл эрмэлзэлтэй, авьяастай хүүхдүүдээ алдаршуулан, урамшуулсан.

Тус сургалтаас гарсан үр дүн, сурагчдын идэвх оролцоо, сурах хичээл, зүтгэлд үндэслэн 2023 – 2024 оны хичээлийн жилд уран бичлэгийн сургалтыг ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай дунд сургуульд үргэлжлүүлэн хичээллүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хичээлийн шинэ жил болон “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан /2023.09.01/ нээлээ.

Энэ хичээлийн жилд 29 дүгээр тусгай сургуулийн 10 сурагчийг уран бичлэгийн ахисан түвшний сургалтад хамруулж, сургалтад хамрагдаж буй сурагчдыг цаашид энэ чиглэлээр мэргэшин, соёлын үйлдвэрлэл эрхлэх боломжит түвшинд хүртэл чадавхжуулах зорилт тавин ажиллаж байна.

ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ СУРЧ, ХОС БИЧИГТЭН БОЛЦГООЁ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version